Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 9-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 9-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-09-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 9-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 12.1-14.4 градус дулаан, бусад нутгаар 5.8-11.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Бигэр, Тооройд 29, Халиун, Шаргад 27, Алтайд 26, бусад сумуудад 17-25 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Тонхилд -5, Есөнбулаг, Цогтод -4, бусад нутгаар -3 градус хүйтнээс 2 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 18-20 градус дулаан, бусад нутгаар 10-17 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 52, Тоорой тосгонд 49, Шаргад 47, бусад сумуудад 37-43 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд -10, Цогт, Чандмань, Бугат, Тонхил, Есөнбулагт -6 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Чандманьд 13.2 мм, Цогтод 10.6 мм, Дэлгэрт 9.2 мм, Гуулин тосгонд 7.2 мм, Төгрөгт 5.3 мм, Цээлд 4.2 мм, Баян-Уулд 4.0 мм, Есөнбулагт 2.5 мм, Баянтооройд 2.2 мм, Жаргаланд 1.9 мм, Халиунд 1.8 мм, Тайширт 1.6 мм, Алтайд 1.2 мм, Бигэрт 0.9 мм, Хөхморьтод 0.4 мм, Даривт 0.3 мм, Тонхил, Шаргад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бугат, Эрдэнэд хур тунадас ороогүй байна. Салхины хамгийн их хурд Шаргад 20 м/с, Есөнбулагт 19 м/с, Тонхилд 18 м/с, бусад сумуудад 7-16 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Бугат, Тонхилд 10, бусад сумдаар 1-5 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат үрийн боловсролтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар хаталт хагдралтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10.5 хувьд сайн буюу Хөхморьт, Шарга сумын нутгаар, 63.2 хувьд дунд буюу Алтай, Тонхил, Тоорой тосгон, Баян-Уул, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл сумын нутгаар, 26.3 хувьд буюу Бугат, Чандмань, Есөнбулаг, Бигэр, Чандмань сумдын нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг/